Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Сэрэмжлүүлэх мэдээ 10-р сар
Сэрэмжлүүлэх мэдээ 10-р сар
Сэрэмжлүүлэх мэдээ
Увс аймгийн хэмжээнд ус судлалын ажиглалтын хэсгийн мэдээ: Нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаан байсантай уялдан ихэнх голуудад тогтвортой мөсөн бүрхүүл тогтоогүй байгаа бөгөөд томоохон голуудын эх ба дунд хэсгээр 10 сарын эхний болон, хоёрдугаар арав хоногт өрөмтсөн мөс, мөсөн зах, зэрэг үзэгдлүүд ажиглагдаж, 10 сарын сүүлийн арав хоногт ихэнх голууд мөсөн зах тогтож, Намир гол нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.
Тухайлбал: Баруунтуруун, Чигж, Хангилцаг, Түргэн, Тариалан-Хархираа голууд мөсөн зах, өрөмтсөн мөстэй, Өмнөговь-Намир гол битүү мөсөн бүрхүүлтэй байна.
Иймд цаашид: Цаг агаар хүйтэрч голуудын мөсний үзэгдэл эрчмших хэдий ч мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байх тул бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх мөсөн дээр тоглуулахгй байх, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байх тул цаг хугацаа хожих, зам товчлох, зэргээр дээрх голуудаар, мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байх, баталгаат гүүр гармаар гархыг анхааруулж байна.
УЦУОШТ
УС СУДЛАЛЫН САЛБАР
Ус судлалын инженер Х Энхжаргал